Завхан аймгийн Ургамал сумын ИТХ

Завхан аймгийн Ургамал сумын ИТХ

Дорнод аймгийн шилдэг судлаач эмч нар шалгарлаа

2017-03-28

Дэлхийн ЭМЧ нарын өдрийг угтан зохион байгуулсан СУДЛААЧ ЭМЧ-2017 Эрдэм шинжилгээний бага хурал БОЭТ-ийн сургалтын танхимд амжилттай болж өндөрлөлөө.  Хурал эмнэлгийн тусламж үйлчилгээ, Нийгмийн эрүүл мэнд гэсэн 2 чиглэлээр зохион байгуулагдаж:

  1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр

1-р байранд БОЭТөв.  П.Сэргэлэн нарын Жирэмсэнд тохиолдох архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин

2-р байранд БОЭТөв. Г.Саранцэцэг. Дорнод аймагт Ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн амьдарсан хугацааг судалсан дүн

3-р байранд БОЭТөв. Ф.Болортуяа Бөөрний дутагдалтай өвчтнүүдэд Артери-Венийн судас хоорондын залгалт хийсэн мэс ажилбарын үр дүн илтгэлүүд шалгарсан бол

Нийгмийн эрүүл мэнд чиглэлээр

1-р байр: Асралт Үйлс Өрхийн ЭМТөв. С.Өлзийхишиг нарын ӨЭМТ-ийн 3 хүртэлх насны хүүхдийн Д аминдэмийн дутагдалд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан нь илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

БОЭТ-өөс амжилттай оролцож байр эзэлсэн эмч нарыг Хайлаар, Манжуур хотын эмнэлэгт туршлага судалж аялах эрхээр давхар шагналаа.



100 жил 100 ажил аяны хүрээнд хийх ажлын санал авах тухай

санал өгсөн: 0