Завхан аймгийн Ургамал сумын ИТХ

Завхан аймгийн Ургамал сумын ИТХ

Манжуурын гаальтай хэлэлцээр хийнэ

2015-03-20

Хавирга-Архашаатын хилийн боомтоор 8 хүртэлх хүний суудалтай автомашиныг хилээр саадгүй нэвтрүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх ажлын хэсэг хуралдаж байна. Аймгийн ИТХ-ын дарга Хавирга-Архашаатын хилийн боомтоор гуравдагч орны автомашиныг саадгүй нэвтрүүлэх талаар удаа дараагийн шуурхай арга хэмжээнүүдийг авсан. Үүний үр дүнд тус боомтоор нэвтрэх бүрт автомашинаас авдаг хураамжийг зогсоогоод байгаа. Мөн автомашин хилээр нэвтрүүлэх тухай албан бичиггүйгээр тээврийн хэрэгслүүд зорчих боломжтой болсон билээ. Ажлын хэсгийн хурлаар эдгээр асуудлуудыг түргэвчлэн албажуулж, хэлэлцээр байгуулахаар тогтлоо. Ингэснээр Алтан-Эмээлээс цааш автомашинтайгаа чөлөөтэй зорчих зэрэг дараа дараагийн асуудлыг шат дараалан тавьж, шийдвэрлүүлэх боломжтой аж.

100 жил 100 ажил аяны хүрээнд хийх ажлын санал авах тухай

санал өгсөн: 0