Сумын ИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 3 дахь удаагийн хуралдаан 57,1 хувийн ирцтэйгээр хуралдаж, 2-р улирлын ИТХ-ын хуралдааны тов тогтоох болон бусад ауудал хэлэлцлээ. Зөвлөлийн гишүүдийн 75 хувийн саналаар ИТХ-ын 2-р улирлын хуралдааныг Завхан аймгийн ИТХ-ы тов гарсны дараа / Аймгийн ИТХ 2026 оны төсвийн тодотгол хийхээр бол төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзэн/ тогтоохоор шийдвэрлэж түр хойшлууллаа. Бусад асуудлаар хурлын хороодын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийн санал хүсэлт сонсох гэх мэт асуудлыг хэлэлцлээ.
